Posts
Showing posts from July, 2014
- Get link
- X
- Other Apps
ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛНИЙ ОРОЙН АНГИЙН СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА Тус сургалт нь ерөнхий англи хэлний сургалт бөгөөд дүрэм, яриа, сонсгол, үгсийн сан, англиас монгол- монголоос англи орчууллагын хийж, таны суурь мэдлэгийг өдөр тутмын хэрэглээнд тулгуурлан сайжруулахаараа онцлогтой. - Хичээллэх өдөр: Бямба, Ням гариг -Хичээллэх цаг- 15-18 хооронд - Нэг сард нийт 40 цагийн хичээл үзнэ -Анги бүрдэлт 5-8 оюутан -Бүртгэх хугацаа 8-р сарын 1 хүртэл Хаяг: Дөлгөөн нуурийн баруун талд Утас: 88005787 96619038 https://www.facebook.com/BolorAngliHelnijSurgaltynTv?ref=hl
- Get link
- X
- Other Apps
БОЛОР АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ НЬ ТА БҮХЭНДЭЭ ЗОРИУЛАН "АНГЛИ ХЭЛНИЙ ГЭРИЙН БАГШ" СУРГАЛТЫГ ЯВУУЛДАГ БОЛЛОО. МАНАЙ ТӨВ НЬ НАЙРСАГ, ЧАДВАРЛАГ, МЭДЛЭГТЭЙ, ЗААХ АРГА БАРИЛ САЙТАЙ БАГШ НАРААР ХИЧЭЭЛ ЗААЛГАЖ ТАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙГ САНААНД ОРОМГҮЙ БАЙДЛААР НЭМЭГДҮҮЛНЭ - ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР, ЦАГАА СОНГОНО - ӨӨРИЙН ТҮВШИНГЭЭСЭЭ СУРГАЛТАА ЭХЛЭНЭ - СУРГАЛТЫН МАТЕРИАЛААР ХАНГУУЛНА - АМЖИЛТТАЙ ТӨГССӨН ТӨГСӨГЧ БҮРТ СЕРТИФИКАТ ОЛГОНО -3-УУЛАА СУРАЛЦСАН ТОХИОЛДОЛД ТУС БҮР 30 ХУВЬ ХӨНГӨЛӨЛТ ОЛГОНО ХАЯГ: ДӨЛГӨӨН НУУРИЙН БАРУУН ТАЛД УТАС: 88005787 96619038 https://www.facebook.com/BolorAngliHelnijSurgaltynTv
- Get link
- X
- Other Apps
АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ Хагас ганцаарчилсан хэлбэрийн англи хэлний сургалт таны өдөр тутмын хэрэглээнд тулгуурлан заагддагаараа онцлогтой юм. -1 сард хамгийн багадаа 60 цагийн хичээл үзнэ - Хичээллэх өдөр цаг- өөрөө сонгох - Амжилттай суралцсан оюутан бүрт сертификат олгоно - Сургалтын материалаар бүрэн хангана - Хөнгөлөлт- 3-уулаа ирвэл тус бүр 30% хөнгөлүүлээрэй Байрлал- Дөлгөөн нуурт харилцах утас- 88005787 96619038 https://www.facebook.com/BolorAngliHelnijSurgaltynTv
- Get link
- X
- Other Apps
“Сайн багшийг хаанаас олох вэ?” Аливаа эрдмийг сурахад сайн багш хамгаас эрхэм чухал. Хятад зэрэг дорно дахины ард түмнүүд багшийг “Дахин төрүүлсэн ачтан” хэмээн өргөмжлөн хүндэтгэсээр иржээ. Манай ард түмэн ч гэсэн багшийг дээдлэн хүндэтгэх сайхан уламжлалтай. “Багшаар заалгаагүй эрдмийг нохойн сүүлнээс зүүгээд тавь.” гэх зэргээр манай өвөг дээдэс эртнээс нааш хэлэлцэж ирсэн нь аливаа эрдмийг төгс сайн сурахад багшийн үүргийг товойлгон зааж өгсөн хэрэг юм. Тэгвэл эрдэм номонд төгс сайн боловсорсон сайн багшийг хаанаас олох вэ? Энэ бол өнөөгийн цөвүүн цагт тун амаргүй хэрэг. Аюулт муу өвчнийг анагаан засагч эмч, ариун эрдмийг заан соёрхогч ачит сайн багш хоёртой эртний сайн ерөөлөөр уулзаж учирдаг тавилантай юм гэнэ лээ. Тэгвэл сайн багш гэж чухам ямар хүнийг хэлэх вэ? Миний бодлоор тухайн эрдмийнхээ оргилд хүрсэн, өөрийн хүрсэн тэр оргилд хүрэх дөт замыг заан чиглүүлэгч бол жинхэнэ сайн багш мөн санагдана. Сайн багшийн чадал зөвхөн танхимын сургалтаар хязгаарлахгүй, чөлөөт цагаар н...
- Get link
- X
- Other Apps
Ямар толь бичиг хамгийн сайн бэ? Гадаад хэл суралцаж байгаа хүний хувьд толь бичиг хамгийн дотны нөхөр нь болж байдаг. Миний хувьд “Хятад монгол толь бичиг”, “Монгол хятад толь бичиг”, “Япон монгол толь бичиг” зэрэг толь зүйн бүтээл туурвисан болохоор энэ талаар ярих зүйл бишгүй байх нь ойлгомжтой. Би анх гадаад хэлийг сурч байх үедээ зуу мянган үгтэй том толийг шохоорхох, хэдхэн мянган үгтэй жижиг толийг басамжлан голж байсан удаа цөөнгүй бий. Танд ч гэсэн энэ дутагдал байгаа биз дээ. Гэхдээ ийм зан гаргаж байгаа хүнд үнэн хэрэг дээрээ жижиг толины хэмжээний мэдлэг ч байдаггүй шүү дээ. Амьдрал дээр жижиг, дунд, том гэсэн гурван төрлийн толь бичиг байгаа. Би энэ нь сайн, тэр нь муу гэж ангилж ялгамааргүй байна. Харин танд дээр зөвлөж байсны дагуу өөрийн мэдлэгийн түвшинд тохирсон хялбаршуулсан ном уншиж байхдаа танд дээрх гурван толины аль нь хэрэгцээг чинь хангаж байна түүний дагуу толь бичгээ сонгон худалдаж ав гэж хэлмээр байна. Гадаад хэл сурч байгаа хүний хувьд үгийн сонголт он...
- Get link
- X
- Other Apps
Хүн хэдэн гадаад хэлийг сурах чадвартай вэ? “Та хэдэн гадаад хэл мэдэх вэ?” гэсэн асуулт намайг энд тэнд яриа хийж явахад олонтоо тааралддаг. Би шууд төд өд гэж бардам хариулах зүрх хүрдэггүй. Үүний учир нь “Гадаад хэлийг тийм тохиолдолд сурсан гэж үзэх” гэж үзэх тогтсон хэмжүүр байдаггүйтэй холбоотой. Миний тухайд орос хэлийг нийтийн жишгээр нэлээд боломжийн хэмжээнд үзэж оюутан байхдаа улсын олимпиадад хоёрдугаар байр эзлэж байсныг бодоход овоо сурсан байгаа юу даа гэж бодд ог. Ажил амьдралаа залгуулаад байгаа болохоор хятад хэлийг сурсан гэж бардам хэлэх эрхтэй байх. Хорь гаруй мянган үгтэй “Япон монгол толь бичиг” хэвлүүлчихсэн, нэрт орчуулагч Дамдин багшаар англи хэл дөрвөн улирал заалгаж өнөө болтол бага сага ном уншсаар ирсэнээ бодоход энэ хоёр хэлээр бас ч гэж хоосонгүй шиг. Гэхдээ л би дөрвөн гадаад хэл мэднэ гээд хэлчих гэхээр аманд багтдаггүй юм. Учир нь миний нэлээд гүнзгий нэвтэрсэн хятад хэлтэй харьцуулахад бусад хэлний мэдлэг маань чамлалттай санагддаг болохоор тэр ба...
- Get link
- X
- Other Apps
Англи хэлний талаар хэдэн үг Би их сургуульд сурч байхдаа манай нэрт англи хэлний дуун хөрвүүлэгч Дамдин багшаар хоёр жил англи хэл заалгасан. Өнөөдөр энэ тал дээр ямар ч байсан ажил төрөлтэй холбоотой зүйл дээр учиргүй хүний гар хараад байдаггүй. Хоёр хэлний гурван толь бичиг хэвлүүлсэн туршлагадаа үндэслэн өөрийн үүсгэн байгуулсан “Толь бичгийн академийн” шугамаар өөрийн санаа нийлсэн нөхдийн хамт түрүүчийн тольнуудаас дутахгүй хэмжээний “Англи монгол толь бичигийг” бэлэн б олгоод хэвлэлд өгөхөөр хянуулж байна. Би сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд их бага хэмжээгээр харьцаж байсан болохоор англи хэлний системийг хэрхэн гартаа оруулах талаар өөрийн гэсэн бодолтой явдаг хүн. Энэ тухай оюутнууддаа хандаж английн нэрт хэл шинжээч L.G.Alexander гэдэг хүний зохиосон “New concept English” хэмээх дөрвөн боть сурах бичгээр хичээллэ. “LONGMAN ACTIVE STUDY ENGLISH DICTIONARY” толийг ашигла гэж санал болгодог. “New concept English” сурах бичгийн бичвэрүүд нь агуулгын хувьд хөнгөнөөс хүнд рү...